Яруу найрагч Т.Галсанхсүхэд 3.3 жилийн хорих ял оноолоо

Яруу найрагч Б.Галсансүхийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасч, 3.3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх шийдвэрийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 заалтад зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт”-ыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн, хоёр хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

Б.Галсансүх нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалт зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Г.Батхүү, Д.Дөлгөөн нарын амь нас хохироосон гэмт хэрэгт холбогдсон юм.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *