Шинээр халдварын 2543 тохиолдол илэрч, 13 хүн нас барлаа
Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө.
Сүүлийн 24 цагт халдварын 2543 /Улаанбаатарт 1342, орон нутагт 1201/ тохиолдол илэрч, 21-80 гаруй насны 13 хүн нас барлаа. Ингэснээр Монгол Улсад ковид-19 халдварын улмаас нас барсан нийт хүний тоо 1059 болов.
Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 4883 эдгэрч эмнэлгээс дараагийн шатны хяналт руу шилжсэн байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдал нь:
- Хөнгөн 12329
- Хүндэвтэр 6729
- Хүнд 1959
- Нэн хүнд 380 иргэн эмчлүүлж байна.
Хэвтэн эмчлүүлж буй 21397 хүний 4085 нь хүүхэд, 1297 нь жирэмсэн эх байгаа юм. Гэрийн хяналтад 56800 иргэн байна.