“NoNaadam хөдөлгөөн”-өөс мэдээлэл хийнэ

Өнөөдөр буюу 2021 оны 09-р сарын 22-нд Монгол Ньюс мэдээллийн төвд 12:00  цагаас #NoNaadam хөдөлгөөнийхөн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр болжээ.

09.00 цагт МУИС-ийн Номын санд тус сургуулийн Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн 30 жилийн ойд зориулсан OPEN MIND MONGOLIA 2021: “Supporting social well-being during and after Covid-19” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

10.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Монголын ахмадуудын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгах талаар мэдээлнэ.

11.00 цагт Монголын Үндэсний Музейд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойд зориулсан “МОНЦАМЭ-100” үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт С.Зориг агсны хөшөөний дэргэд байрладаг АН-ын байранд тус намаас “Бензиний хомсдол бол хямралын эхлэл” сэдвээр мэдээлнэ.

11.00 цагт АХБ жил бүрийн намар шинэчлэн гаргадаг “Азийн Хөгжлийн Шинэчилсэн Төлөв” эдийн засгийн тайлангаа цахимаар танилцуулна.

11.40 цагт “Интерном” номын дэлгүүрт шинжлэх ухааны доктор, профессор Н.Содномдоржийн “Орчин үеийн хөдөлмөрийн эдийн засаг” номын нээлт болно.

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments