“Squid Game” цуврал Японы “As the Gods Will” киноны дүр төрхийг хуулбарласан хэмээн шүүмжлэлд өртөж эхэлжээ

Сүүлийн хэдэн өдөр аргагүй олны ярианы сэдэв болоод буй Нетфликсийн Солонгос цуврал болох “Squid Game” нь оюуны өмчийн хулгайн асуудалд хутгалдаж магадгүй болоод байна.

Кино зохиол нь амьд үлдэн, тэмцэлдэх буюу ерөнхий нийтлэг хэв маягтай байсан ч зарим хэсгүүд, жижиг детайл бүр нь үзэгчдэд яахын аргагүй өөр нэгэн киног маш тодхон санагдуулж байсныг нуух юун.

Энэ бүх маргаан нэгэн “нетизэн” буюу интернет хэрэглэгчийн хоёр киног хооронд нь харьцуулан эвлүүлсэн нийтлэлээс эхэлсэн бөгөөд киноны гол утга санааг гаргаж өгөх хүүхэлдэй, түүн дээр тоологдох цаг болон улаан, ногоон гэрлийн шийдлүүд яах аргагүй хоорондоо маш төстэй байлаа.

 

 

 

Мөн цаашлаад тоглоомын нэг хэсэг болох Tug O War нь Өмнөд Солонгосын бас нэгэн киноны санааг хуулбарласан гэсэн шүүмж үүсээд байгаа юм. 

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments