Шаардлага тавьсан цагдаагийн ажилтныг машинаараа түрж зугтжээ
Цагдаагийн байгууллагад 2021 оны есдүгээр сарын 21-ний 18.00 цагт “Метро молл төвийн баруун талд согтуу жолооч автомашинтай явж байна” гэсэн мэдээлэл иргэнээс иржээ.
Мэдээллийн дагуу хар өнгийн Toyota Рrius-30 маркийн тээврийн хэрэгслийг саатуулан шалгахад цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, тээврийн хэрэгслээрээ түрж, зугтсан байна.
Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байна.