Цахим спортын “Zeus” баг шагналын155.000 ам.доллараа НҮБ-ын “Хүүхдийн сан”-д хандивлав
Монголын цахим спортын “Zeus” баг PUBG мобайлын ДАШТ-д гуравдугаар байр эзлэж, 100.000 ам.доллараар шагнуулсан юм.
Мөн тэд өнгөрсөн долдугаар сард PUBG мобайлын “Mobile world international” хандивын тэмцээнд оролцон, 155.000 ам.доллароор шагнуулсан ба шагналын мөнгөө НҮБ-ын “Хүүхдийн сан” хандивлалаа.
Энэ тухай тус багийн гишүүд “Дэлхийн бүх шилдэг багууд оролцсон тэмцээнд бид IV байрт орсон. Тус тэмцээн 3 сая ам.долларын шагналын сантай. Бид 155.000 ам.доллар буюу 433 сая төгрөгөөр шагнуулсан. Бид шагналын мөнгөө НҮБ-ын “Ковакс” хөтөлбөрт хандивласан. НҮБ дэлхийн 190 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс бид НҮБ-ын санд хандивлах шийдвэр гаргалаа” хэмээлээ.