БАЙРШИЛ:Өнөөдөр ажиллах вакцинжуулалтын цэгүүд
2021.09.22-нд нийслэлийн хэмжээнд I тунд 161, II тунд 462, нэмэлт сэргээх тунд 2145, нийт 2768 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.5 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 15 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2886 (24.2 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66.099 (74.4 хувь), 16-17 насны 26.044 (76.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
2021.09.23-нд Улаанбаатар хотод суурин 34 цэгт 55 багийн 272 эмч, ажилтан ажиллаж, 4012 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.