ДЭМБ болон ЭМЯ-ны тоо баримт зөрүүтэй гарч, залруулга хийхээр боллоо
Сүүлийн хэдэн өдөр манай улсад бүртгэгдэж буй коронавируст халдварын тоон мэдээллийг ДЭМБ болон ЭМЯ-наас зөрүүтэй мэдээлэх болсон.
Үүнтэй холбоотойгоор ДЭМБ болон ЭМЯ-ны төлөөлөл уулзалт зохион байгуулж ДЭМБ буруу тооцоолол хийсэн тул залруулга гаргахаа илэрхийлсэн. ДЭМБ манай улсын халдварын 2-3 хоногийн тоон мэдээллийг нэгтгэж зарласан байсан тул залруулга гаргахаа илэрхийлсэн гэдгийг Засгийн газраас мэдээллээ.
Сүүлийн өдрүүдэд манай улсад өдөрт бүртгэгдэх халдварын тоо 2,500-3,000 орчим байгаа бол ДЭМБ-аас 5,000 орчим хэмээн мэдээлж байсан юм.