Хорт хавдрыг даван гарсан ч тэсэрсэн шар айрагны саванд оногдож, нас баржээ
Өнгөрсөн долоо хоногт Бразилийн хаа нэгтээ нэгэн баяр ёслолын ажиллагаа гунигт үйл явдлаар өндөрлөжээ.
Daily Star -ийн мэдээлснээр энэ явдал 9 -р сарын 17 -нд Рио Гранде ду Сул хотод болсон ба Гилсон до Насименто 43 насны төрсөн өдрөө найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэж байтал шар айрагны торх буруу ажиллаж, шар айраг савнаасаа тасалдан гоожиж эсхүл бүр өөрөө урсаж эхэлжээ.
Ташрамд дурдахал Гилсон до Насименто хорт хавдартай багагүй хугацаанд тэмцэж бүрэн эдгэрээд 6 жил өнгөрсөн байжээ.
Тэрээр төрсөн өдрөөрөө шар айрагны савнаас болж удаан цухалдахыг хүсээгүй тул торхыг өөрөө засахаар оролдож эхэлсэн байна. Энэ үед шар айрагны торх гэнэт дэлбэрч Гилсоны толгой тус газарт төмрийн хэлтэрхийнүүд шигдэн гэмтэл учруулснаар Гилсон газар дээрээ амиа алдсан байна.
Цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Кловис Ней да Силва хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид хэргийн газар хамт байсан гэрч нараас мэдүүлэг авч байна. Цаашлаад гэнэтийн ослын улмаас амиа алдсан гэж үзэх нь тодорхой болоод байгаа ч задлан шинжилгээ хийж үхлийн гол шалтгааныг тогтоох болно” гэжээ.
Харин тус торхыг нийлүүлэгч компанийн хуульч “туслах ажилтан очих хүртэл торхонд хүрэхгүй байхыг зөвлөсөн учраас ослын хариуцлагыг компанийн зүгээс хүлээх үндэслэл байхгүй” хэмээн мэдэгдээд байгаа юм.