ШУУРХАЙ: Засгийн газар шатахууны асуудлаар ээлжит бус хуралдаан зарлажээ
Өнгөрсөн долоо хоногооос шатахуун түгээх станцууд АИ-92 шатахууныг 30 мянган төгрөгөөс дээш үнийн дүнд олгохгүй байх, даваа гарагаас эхлэн ихэнх ШТС-ууд АИ-92 болон АИ-95 олгохгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор жолооч нарын урт дараалал үүсээд байгаа юм.
Тэгвэл Засгийн газар шатахууны асуудлаар өнөөдөр 15:30 цагт ээлжит бус хуралдаан зарлажээ. Хуралдаанаар шатахууны асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэх аж.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатахууны хомсдол үүссэнтэй холбоотойгоор шатахуун импортлогчидтой даваа гарагт уулзсан. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Хятадын талд шатахуун тээвэрлэх төмөр зам тавьж өгөх хүсэлтийг тавиад байгаагаа мэдэгдсэн юм.