Хүүхдийн 100 мянган төгрөгийг 2-р сарын 10-наас олгоно

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, Ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж, хүндэтгэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх хөнгөлөлт, тусламж, Хүнсний эрхийн бичиг олгох үйлчилгээг 2 дугаар сарын 8-наас олгож эхэлсэн.

Харин хүүхдийн мөнгөн тэтгэмжийн олгох хугацааг наашлуулан хоёрдугаар сарын 10 буюу маргаашаас олгохоор болсныг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Түүнчлэн “Насны хишиг”, “Эхийн алдар” одонгийн мөнгөн тусламжийг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 9-нөөс олгож эхлээд байна.

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх эцэгт олгох тэтгэмжийг /4 үйлчилгээ/ 2 дугаар сарын 17-ноос олгож эхлэхээр төлөвлөж  байна. Иргэд Нийгмийн халамжийн үйлчилгээг www.ehalamj.mn халамжийн нэгдсэн системд бүртгүүлсэн данс руугаа цахим банк болон ATM-ээс авах боломжтой.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *