Цусны хорт хавдраар өвдсөн уран бүтээлч Lil Thug E-д зориулан хандивын аян өрнүүлж байна
“Одоо”, “Хавар”, “Анзаарахгүй” зэрэг дуунуудаараа сонсогчдынхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E нь цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдоод байна.
Түүний ойр дотны найз нөхөд, уран бүтээлчид нэгдэн эмчилгээний зардал болох 650.000.000 төгрөгийг цуглуулж эхэлсэн бөгөөд хандивын аян өрнүүлж, урлагийн тоглолтуудыг хийж эхэлжээ.
Энэ өвчин нь Монголдоо эмчлэгдэх боломжгүй тул яаралтай чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг нэн даруй хийх шаардлагатай байгаа юм. Монголын залуусыг хит болсон уран бүтээлээрээ байлдан дагуулдаг Г.Төгөлдөр (Lil Thug E) нь ердөө 29 насандаа ийн хүнд өвчнөөр өвдсөн ба дэлхий дахинд цусны хорт хавдар нь нэн хүнд өвчинд тооцогдож байгаа хэдий ч олон улсын хэмжээнд чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлгэснээр энэхүү өвчин нь эмчлэгдэх боломжтой нь батлагдсан юм.
ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК – 5163496119 /Л.ГАНЧИМЭГ/