Шинэ долоо хоногоо эхлүүлэхэд тань туслах даваа гарагийн тухай сонирхолтой баримтууд
Та сурч эсхүл ажилладаг бол долоо хоногийн хамгийн дургүй өдөр тань даваа гараг байж магадгүй юм.
Гэвч амралтын өдрүүдийг тань эцэслэж, эрч хүчтэй шинэ долоо хоногийг эхлүүлэхийн тулд даваа гараг ч бас хичээдэг байж магадгүй юм.
Ташрамд дурдахад даваа гарагийн тухай таны мэдээгүй өнгөрсөн баримтуудыг доор хүргэж байна.
- ISO 8601 формат дээр даваа гарагийг долоо хоногийн эхний өдөр хэмээн тооцдог байна
- Олон улсын хэмжээнд даваа гараг бол ням гарагийн дараа жагсдаг долоо хоногийн 2 дахь өдөр юм
- Жилд дунджаар 52 ширхэг даваа гараг байдаг
- Харин даваа гарагаар эхэлдэг жил 53 даваа гарагтай байдаг
Дасал болсон ажлын өдрүүдийн дэглэмийг тань даваа гараг л эхлүүлж өгдөгт нь талархаад даваа гарагт тохиолдож байсан хамгийн санаандгүй сонин хачин үйл явдлуудыг хүлээн авна уу.
Даваа гараг бол сарны өдөр
Даваа гараг буюу Англиар Monday хэмээн хэлэгддэг үгний үүсэл нь латин хэлнээ сарны өдөр гэсэн утгыг агуулдаг бөгөөд хуучны англи хэлд Monendai хэмээн дууддаг байсан гэнэ. Харин уг хэллэг нь Герман үгийн санд нөлөөлж Mondag хэмээн дууддаг болжээ.
Исламын шашинтнуудын хувьд даваа гараг бурхны өдөр
Исламын шашныг үүсгэгч, Корон судрыг мутартаа хүлээн авсан анхны хүн болох Мухаммед анх даваа гарагт төрсөн гэж сударт тэмдэглэгдсэн байдаг бөгөөд Корон судрыг дээд тэнгэрээс гардахдаа ч даваа гарагт авсан гэдэг. Мөн түүнийг даваа гараг бүрт бясалгаж, мацаг барьдаг байсан тухай эх сурвалжуудад бичсэн байдаг.
Даваа гарагт бороо орох магадлал өндөр байдаг
Хэдий одоогоор шинжлэх ухаанаар нотлогдоогүй ч энэ онол дээр эрдэмтэд ажилласаар байгаа юм. Гэвч үнэндээ гол шалтгаан нь амралтын өдрөөр хүн амын хөдөлгөөн сул байдаг тул агаарын бохирдол, тоосжилтын хэмжээ бага байдгаас ууршлын систем саадгүй өрнөж, бороо орох магадлал нэмэгддэг аж.
Супермэний тухай “Гайхамшигт Даваа Гараг” гэх шүлэг хүртэл бий
Анх 1981 онд Супермэний кинонд нэмэлт материал болгон хэвлэсэн уг шүлгийг яруу найрагч Эллиот С.Магин зохиосон бөгөөд тамаас хүчний эх ундарга авдаг аймшигт дайснаа Супермэн 5 дугаар сарын эхний даваа гарагт ялан дийлж буйтай холбоотойгоор даваа гарагийг ийн өргөмжилжээ.
Цэнгээнт болон спортын нэвтрүүлгүүд даваа гарагт тусгай дугаараа цацах нь нийтлэг
Жишээлбэл, NFL -ийн Даваа гарагийн шөнийн хөлбөмбөг одоо ESPN сувгаар цацагддаг. Өөр нэг жишээ бол АНУ -ын сүлжээнд гардаг WWE -ийн үйлдвэрлэсэн Monday Night Raw юм.
Алдарт Жэсси Оуэнс анхны алтан медалиа даваа гарагт гардан авч байв
Жесси Оуэнс нь хөнгөн атлетикийн тамирчин байсан бөгөөд 1936 онд Берлиний олимпод төрөлх АНУ-ынхаа төлөө өрсөлдсөн юм. Тэрээр тэмцээний үеэр 4 алтан медаль хүртсэн ба ингэснээр нацист Герман Олимпийг ашиглан дэлхийн тавцанд цагаан даваанд оролцох найдвараа тасласан гэдэг.
Даваа гараг эмгэнэлт үйл явдлын гэрч ч болж байлаа
Анх АНУ цөмийн бөмбөгөө Хирошима хотод даваа гарагт хаяж байжээ.
Мөн бидний өдөр тутамдаа өргөн ашигладаг платформ болох YOUTUBE даваа гарагт анх интернет сүлжээнд идэвхижиж байсан гэдэг.
ЭХ СУРВАЛЖ: www.facts.net