|

Японы ЭСЯ Хакухо М.Даваажаргалыг зодог тайлах болсон тухай мэдэгджээ

Олон улсын мэдээний агентлаг reuters.com сайт дээр Хакухо Даваажаргал зодог тайлж байгааг мэдэгджээ.
 
Тэрээр баруун өвдгөндөө авсан гэмтэл нь эдгэлгүй удсанаар зодог тайлах тухай яригдаж байсан ч нэг тийш бололгүй өдий хүрсэн юм. Гэвч өдгөө ийн зодог тайлахаар шийдсэнийг эх сурвалжууд мэдээлж байна.

Тэгвэл үүнийг Монгол Улсаас Японд суугаа ЭСЯ-ны мэдээлэл баталгаажуулав. Уг мэдээлэлд “Японы мэргэжлийн сүмо бөхийн аварга Хакүхо М.Даваажаргал 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр зодог тайлахаар болсон талаар “Эн-Эйч-Кэй” агентлагаас тус өдрийн өглөө 05 цаг 19 минутад мэдээлэв.” хэмээжээ.

 

Хакухо нь сумо бөхийн дэвжээнд нийт 1187, макучи зиндаад 1093 даваа давж, эзэн хааны цомыг 45 удаа хүртсэнээр сумо бөхийн түүхэнд рекорд эвсдэн юм. 

Ийнхүү мэргэжлийн сүмо бөхийн домогт аварга маань тамирчны замналаа өндөрлүүллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *