|

Хан Соо Хэ алуурчны дүрээр эргэн ирнэ

Саяхан Nevertheless цувралаараа олныг байлдан дагуулж, үзэгчдэд авъяас чадвараа нотолж харуулсан жүжигчин Хан Со Хэ Өмнөд Солонгосоор ч зогсохгүй олон улсад танигдаж эхэлсэн нь Netflix платформд хэд хэдэн кинонд тоглосонтой нь холбоотой.

Тэрээр өмнө нь “100 Days My Prince” болон “World of the Married” кинонд туслах дүрийг бүтээн, тэс өөр дүрүүдэд чадварлаг хувирч буйгаа үзэгчдэд харуулсан бол саяхан “Nevertheless” кинонд гол дүр бүтээж, гэнэн цайлган охин хэрхэн цаг хугацааны явцад ахин дэвшиж, өөрийгөө болон бусдыг хайрлахуйд суралцаж буйг харуулдаг.

Song Kang And Han So Hee Reveals Favorite Scenes On Nevertheless

 

 

Харин одоо Netflix платформд дахин нэг цуврал нь цацагдах хугацаа дөхсөн бөгөөд 10 дугаар сарын 15-наас эхлэн та жүжигчин Хан Со Хэ-г алуурчны дүрээр харах боллоо.

Han So Hee Is A Fierce Fighter In Search Of The Truth In Upcoming Thriller Drama | Soompi

 

 

Тэрээр удахгүй цацагдах “Your Name” цувралдаа “мангас” буюу хэрцгий алуурчны дүрээр эргэн ирж, өшөө хорслоо тайлах нь цувралын богино хэмжээний танилцуулах бичлэг дээр хэдийн ил болоод байна. 

Өмнө нь тамхи татаж, этгээд төрхөө цахим орчинд санаа зоволгүй илэрхийлэн, шүүмжлэгчдийн хэл амыг үл тоодог байсан үзэсгэлэнт шивээстэй бүсгүй өдгөө жүжигчин болохын тулд тамхинаас гарч, шивээснүүдээ арилгуулсан тухайгаа ч мөн нээлттэй ярьдаг. 

Энхрий зөөлнөөс эрэмгий догшин төрхийг үзэгчдэд хүргэж чадах Хан Со Хэ нэгэн удаа “Хан Со Хэ-ийн хуучны зургууд гээд миний тамхи татаж буй эсхүл шивээсээ ил гаргасан зургууд маань хааяа их тархдаг. Гэхдээ тэр нь үсрээд л 2, 3 жилийн өмнөх би байдаг юм. Өмнөх төрх гэж хэлэхэд нь ч миний инээд хүрдэг. Хэдий одоогоос тэс өөр ч гэсэн миний өнөөдрийг бүтээсэн би хэвээр учраас өөрийнхөө өнгөрснийг үгүйсгэдэггүй” хэмээн хэлж байсан юм.

Han So Hee Expresses How She Feels About Her Past Photos Showing Her Vices and Tattoos | KDramaStars

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments