Ерөнхий Сайд тамирчин Э.Содномпилжээд 120 сая төгрөг, 3 өрөө байрны батламж гардууллаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио-2020” зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдыг өнөөдөр хүлээн авч уулзаж байна. ​


Э.Содномпилжээд 120 сая төгрөг, 3 өрөө байрны батламж гардуулж байна

Японы нийслэл Токио хотноо өнгөрөгч долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдсан “Токио-2020” зуны олимпын наадамд Монгол Улсаас спортын 10 төрөлд 43 тамирчин өрсөлдсөн билээ.

Манай улсын шигшээ баг Токиогийн олимпын наадмаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Тодруулбал,

  • Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд барилдсан Саид Моллай мөнгөн медаль
  • Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар
  • Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д жинд М.Уранцэцэг
  • Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Болортуяа нар хүрэл медаль
  • Мөн паралимпын powerlifting-ийн хэвтээ шахалтын -107 кг жинд Э.Содномпилжээ алтан медаль тус тус хүртсэн.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *