Мутацилагдсан вирусээр халдварласан тохиолдолд 21 хоног эмчилж байна
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Дархлаажуулалтын 35 дахь долоо хоногоос идэвх суларсан. Халдварын шалтгаантай шинж тэмдэг нэмэгдээд байхад хоёр, гуравдугаар тун хийлгэх идэвх суларч байгаа нь анхаарал татах асуудал. Гуравдугаар тунгийн дархлаажуулалтад хамрагдаж байж халдварын эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадна” гэлээ.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 36 мянга гаруй иргэн хянагдаж байгаа бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүнд, хүндэвтэр, маш хүнд хүмүүсийн эзлэх хувь нэмэгджээ. Мутацилагдсан вирусээр халдварласан иргэнийг эмчлэх хоног дунджаар 21 хоног байгаа нь орны эргэлт удаашрах, эмч сувилагчдад ирэх ачаалал нэмэгдэхэд нөлөөлж байна. Сайдын тушаалаар 5984 ор дэлгэсэн ч хүчин чадлаас давж 6417 хүн хэвтэн эмчлүүлж байна.