Өнөөдрөөс ШАХМАЛ ТҮЛШНИЙ 124 цэг ажиллаж эхэллээ
“Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшээ гэрээт 41 цэгээр худалдан борлуулж эхэлсэн. Өнөөдрөөс цэгийн тоог 83-аар нэмэгдүүлж 124 цэг ажиллаж, борлуулалт хийж эхэллээ.
2021-2022 оны галлагааны улиралд нийт 600 борлуулалтын цэг буюу 300 өрхийн дунд нэг цэг байхаар тооцоолсон тухай албаныхан хэлж байгаа. Тэгвэл энэ мэтчилэн үе шаттайгаар нэмэгдүүлсээр цэгийн тоог дээрх тоонд хүргэнэ гэдгийг Тавантолгой түлш ХХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга Д.Миняа хэллээ.
Цаашид борлуулалтын цэгүүдийг өндөрлөг газарт, гэр хорооллын дунд аль болох хүртээмжтэй байршуулахаар төлөвлөж байгаа аж.