|

УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн мэдээллийг сонсч, хаалттай хуралдана

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нээлт өнөөдөр 10:00 цагт болно. Мөн энэ өдөр 14:00 цагаас УИХ-ын гишүүд цаг үеийн шинжтэй асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээллийг сонсож, хаалттай хуралдана.

УИХ-ын намрын ээлжит чуулганы эхний сард нийт 24 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал,

  • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль,
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
  • Зөвшөөрлийн тухай,
  • Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай,
  • Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай,
  • Хөрөнгийн үнэлгээний тухай,
  • Актив удирдлагын компанийн тухай,
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай,
  • Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай зэрэг хуулиуд багтсан байна.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *