УИХ-ын намрын чуулган 10:00 цагт нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулганы нээлтэд УИХ-ын гишүүдээс гадна гадаад, дотоодын хүндэт зочид цахимаар оролцлоо.
Намрын чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Энэ удаагийн чуулганаар 2022 оны төсвийг батлахаас эхлээд эдийн засгийг сэргээхэд чиглэсэн чухал хуулиуд хэлэлцэх тул парламентын гишүүд коронавирусийн түргэвчилсэн шинжилгээ өгч танхимаар хуралдаанд оролцоно” гэдгийг онцоллоо.
Тэрээр “Энэ чуулган бол цар тахлын эрсдэлийн цаг үеийг даван туулж сорилт дагуулсан асуудлуудыг оновчтой шийдвэрлэх асуудал энэ чуулганы энэ тэргүүний зорилт байх болно Хүн төрөлхтөн ковид 19н цар тахалтай нүүр тулгараад 2 жил гаруй болж байна. Дэлхий даяар 233 сая хүн халдвар авч 4.7 сая хүн эндсэн Энэ халдварын улмаас 7000 орчим хүн нас барж дельта вирусээр үүсгэгдсэн дараагийн давалгаа эхлээд байна.
Манай улсад ч гэсэн ковид цар тахлын нөхцөл амаргүй байна Эмнэлгийн ачаалал оргилдоо хүрч эмч, эмнэлгийн ажилчид ядарч туйлдаж байна Хэдийгээр иргэдийнхээ 65 гаруй хувыг вакцины 2р тунд хамрагдуулсан ч гэсэн 382 мянган тохиолдол өнөөдрийн байдлаар бүртгэгдэж 1204 иргэн энэ аюулт өвчнөөр амь насаа алдлаа Амь насаа алдсан ард иргэдийнхээ ар гэр төрөл төрөгсөд улсын их хурал гүн эмгэнэл илэрхийлье.
Ковид19 цар тахлын халдварыг сааруулах учирч болох эрсдэлээс угтуулан сэргийлэхийн тулд өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага дээрээ тулгуурлан дараах чиглэлд холбогдох байнгын хороонд ЭМЯд иргэд аж ахуйн нэгжүүд анхаарч ажиллах хэрэгтэй байна Үүнд бүх шатны сургуулийн сургалт эхлэн тул сургуулийн орчимд халдварын голомт гарахаас сэргийлэх ялангуяа агаар дуслын халдвараар халдлагыг харгалзан агааржуулалт тогтмол хийх халдвар хамгаалалтын дэглэмийг ягштал баримтлахад онцгой анхаарч нийтийг хамарсан арга хэмжээг оновчтой, зөв менежменттэй зохион байгуулах хэрэгтэй байна.
Эдийн засгийн өсөлт удааширч 2022 онд таван хувьд хүрэх дүн гарсан. Өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн. Тиймээс Засгийн газар тууштай, тогтвортой ажиллах шаардлагатай.
Цар тахлыг хорио, хязгаарлалтаар бус иргэн бүрийн хариуцлага, төр засгийн манлайлал буюу хамтын хүчээр даван туулна. Гэхдээ сайд нараас хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллах болно. Салбар хариуцсан сайд, үүрэг хүлээсэн дарга нар хариуцлагаа умартаж огт болохгүй. Чадахгүй байгаа бол үнэнээ хэл.
Саяхан шатахууны хомсдол үүсч, нийгэмд бухимдал үүсгэлээ. Үүнд хэдийгээр гадаад шалтгаан байсан ч ажил хариуцсан хүмүүс ажлаа хийж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой.
Засаглалын чадавхийг бэхжүүлэх нь энэ чуулганы бас нэг зорилт байх болно. УИХ дээр авилгалын эсрэг бүлэг байгуулагдан ажиллаж байгаа. Сүүлийн 2 жилд авлигын индексээр ухарсан нь харамсалтай байна. Сайд нараас хариуцлага нэхэж ажиллана. Сайд нар бодит байдлыг нуулгүй цаг тухайд нь шийдвэртэй алхам авч баймаар байна” гэлээ.