Өнөөдөр С.Зориг агсны амь насаа алдсан өдөр
Өнөөдөр Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны бусдын гарт амь насаа алдсан өдөр. Талийгаачийг дурсан санаж хөшөөнд нь цэцэг өргөдөг уламжлалын дагуу өнөөдөр ИЗНН, АН, ХҮН-ынхан, гэр бүл, журмын нөхөд нь цэцэг өргөлөө.
Тэрээр 1989-1990 онд МоАХ-ны Ерөнхий зохицуулагч, 1990-1992 онд Монголын Парламентын бүлгэмийн дарга, 1992-1996 онд УИХ-ын гишүүн 1996-1998 онд УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын БХ-ны дарга, Дэд бүтцийн сайдын албыг хашиж байв.Түүний амийг хөнөөсөн хэргийг 18 жилийн турш мөрдөн шалгасны эцэст Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Амгаланбаатар нарыг гэм буруутайд тооцон ял оноосон ч эрүүдэн шүүж, хилсээр ялласан байж болзошгүй гэх үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Ингэснээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр батлан даалтад гаргасан юм.