|

Э.Цэндбаатар, О.Тулга нарын тулааныг NTV шууд дамжуулна

Монголын Боксын холбоо Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гаргасан хүсэлтийн дагуу ДАШТ-д “Алдар” спорт хорооны тамирчин О.Тулгатай халз өрсөлдүүлэн, ялсныг нь ДАШТ-д явуулахаар шийдвэрлэсэн.

Сорил тоглолт аравдугаар сарын 3-нд  буюу маргааш 13:00 цагт  Эрдэнэтийн Сэлэнгэ баазад болно. Тоглолт  үзэгчгүй болох бөгөөд  NTV телевиз шууд дамжуулах аж.

Шигшээ багийн тамирчин хүн  зодоон цохионд оролцсон нь Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасах үндэслэл болоод байгаа. Гэхдээ Э.Цэндбаатар буруугаа хүлээн уучлалт гуйж, өөрт нь дахин нэг боломж олгохыг хүссэний дагуу Монголын боксын холбооны Удирдах зөвлөл сорил тоглолт  зохион байгуулах шийдвэрт хүрсэн юм.

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments