Э.Цэндбаатар сорилго тэмцээндээ орж чадаагүй шалтгаанаа маргааш тайлбарлана
Өнөө өглөө 10:00 цагаас Монгол улсаас ДАШТ-нд хэн явахыг шийдэх “Сорил тулаан” цуцлагдах болов.
МУГТ Э.Цэндбаатар 10:00 цагаас болох халз тулаанд өглөө ирж жингээ үзүүлээгүй учраас тэмцээн хойшлогдсон. Энэхүү тэмцээнийг шууд дамжуулах эрхтэй NTV телевиз 13:10 цагт “Сорил тулаан”-г цуцлагдсаныг мэдэгдлээ.
Харин түүний өрсөлдөгч О.Тулга-н хувьд Олон Улсын боксын холбооны дүрмээр цагтаа ирж жингээ үзүүлсэн тул ДАШТ-нд явах боломжтой болж байна. О. Тулга “Анхны ДАШТ-нд явах болсондоо баяртай байна. Э.Цэндбаатарын хувьд хэлэх үг алга.” гэлээ.
МУГТ Э.Цэндбаатар сошиал хуудсандаа “60 кг бол миний үндсэн жин. Жиндээ орох асуудалгүй байлаа. Сөгдөж мөргөж гуйсан. Тиймдээ ч бэлтгэлээ сайн хийсэн. Жиндээ орсон, гэхдээ бүх зүйл санаснаар болсонгүй. Намайг дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа” хэмээн өөрийн жингээ 60.68кг хүртэл хассаныг батлан бичлэг оруулжээ.
Гэвч нөхцөл байдал түүний санаснаар болсонгүй бололтой. Эрүүл мэндийн хяналт болон жингийн үзүүлэлтийг тодорхой хугацаанд Олон улсын боксын холбооноос гаргадаг тул МУГТ Э.Цэндбаатар өөрийн биеэр ирж оролцоогүй учраас цуцлагдаж байна.