Шахмал түлшний борлуулалтын цэг хангалтгүй байгаа асуудлыг Ерөнхий сайдад танилцуулна
Нийслэлийн Засаг даргын шуурхай хурал Сонгинохайран дүүрэгт болж байна. Хурлаар сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг хангалтгүй байгаагаас иргэд түлшээ авч чадахгүй байгаа асуудлыг хэлэлцэж байна.
Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, цэг байгуулах ажлыг Тавантолгой түлш, Эрчим хүчний яам хариуцдаг. Харин нийслэлээс цэгүүдэд түгээлт хийх үүрэгтэй байдаг аж. Өнөөдрийн байдлаар нөөц өмнөх оноос 25к тонноор бага байгаа нь зүүн үйлдвэрийг нүүлгэнэ гэж 5 сар зогсоосонтой холбоотой аж. Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшний 281 цэг ажиллаж байгаа бөгөөд энэ 7 хоногт 450 болгохоор төлөвлөжээ.
Үүсээд байгаа нөхцөл байдлыг Хотын дарга Д.Сумъяабазар Ерөнхий сайдад танилцуулахаар болсон байна.
Харин “Таван толгой түлш” компанид үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор тус компанийн ажилчид болон МЭХГУУА-ны ҮЭ-ийн холбооноос өнөөдөр 11:00 цагаас хэвлэлийн бага хурал зарлаад байна. Тэд “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатарыг огцруулах шаардлагыг Эрчим хүчний яаманд хүргүүлэхээр болжээ.