Гэр бүлийн орчин дахь нуугдмал хүчирхийллийг илрүүлнэ

Гэр бүлийн орчинд архидан согтуурах, бие махбодын хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил ихээхэн тохиолддог. Энэхүү зөрчлийг таслан зогсоох, нуугдмал хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хохирогчдыг хамгаалах зорилгоор Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран “Эрүүл аюулгүй орчин” уриатай хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Ажлын хүрээнд эрсдэлт өрхүүдээр орж, үнэлгээ, хяналт хийх хамтарсан баг 10-р сарын 4-18 өдөр хүртэл ажиллаж  1000 гаруй өрхийг хамруулахаар төлөвлөжээ.
Дүүргийн хэмжэнэнд цагдаагийн газрын III хэлтэст 2021 оны эхний 9 сард 8350 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс Хүүхэд, гэр бүл, хүчирхийллийн шинжтэй гомдол, мэдээлэл 2020 онд 3004 бүртгэгдсэн бол 2021 онд 3205 болж 201 нэгжээр /6.3% хувь/ өссөн үзүүлэлттэй байна. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *