Facebook, Instagram, WhatsApp тасалдаж 10.6 сая орчим гомдол иржээ

Дэлхийн хамгийн том сошиал сүлжээ болох Фэйсбүүкийн үйлчилгээ  долоон цагийн турш тасалдсаны эцэст хэвийн ажиллаж эхэллээ. Facebook-д   нэвтрэх боломжгүй болсноос  30 минутын дараа Фэйсбүүк компани твиттер хуудсандаа үйлчилгээ нь тасалдсаныг хүлээн зөвшөөрч, сэргээхээр шуурхай ажиллаж байгаагаа мэдэгдсэн юм.  Дээрх хугацаанд фэйсбүүкийн эзэмшилд байдаг WhatsApp, Instagram үйлчилгээнүүд мөн тасалдсан.

Онлайн үйлчилгээнүүдийн тогтвортой ажиллагааг хянадаг Downdetector байгууллага ийм хэмжээний уналтыг урьд өмнө нь үзээгүйгээ мэдэгдсэн байна. Тус байгууллага Фэйсбүүкийн тасалдалтай холбоотой 10.6 сая орчим гомдлыг дэлхийн олон орны хэрэглэгчдээс хүлээж авчээ.

“Facebook” сайтын үндэслэгч Марк Цукерберг цахим хуудсаараа дамжуулан сүлжээ унасанд хэрэглэгчдээсээ уучлал гуйж, бүх сайт хэвийн ажиллаж эхэлснийг мэдэгдээд  байна.

Аюулгүй байдлын мэргэжилтнүүд энэ удаагийн тасалдлыг дотоод үйл ажиллагааны алдаа, дотоод сүлжээнд  доголдол үүссэн байх магадлалтай гэж дүгнэж буй. Гэхдээ фэйсбүүк компанийн зүгээс  үйлчилгээ нь тасалдсан   шалтгааны талаар  тодорхой тайлбар өгөөгүй байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *