ТАНИЛЦ: Өнөөдөр 09:00-17:00 хооронд ажиллах дархлаажуулалтын цэгүүд
Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 27 цэгт 36 багийн 193 эмч, ажилтан ажиллаж, 3,008 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Та өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэгт очин, вакцин хийлгэх боломжтой.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр уг вакцины
- I тунд 80,
- II тунд 258,
- нэмэлт сэргээх тунд 2,232 буюу нийт 2,570 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2,915 жирэмсэн эх, 12-15 насны 66,968, 16-17 насны 26,314 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.