Хятадын Doogee 96 pro утсыг сэлбэг нэрээр оруулж ирж наалт наан Hulan21 болгож байжээ
“Эхлэл брэнд” ХХК-иас гаргасан HULAN 21 утас нь БНХАУ-аас импортоор оруулж ирсэн “Doogee x 96 pro” утас болохыг ГЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тодруулбал ГЕГ-ын өнөөдрийн мэдээлснээр “Монгол улсын нэр бүхий хуулийн этгээд БНХАУ-с импортоор оруулж буй гар утсаа гаальд мэдүүлэхдээ гар утасны сэлбэг, дагалдах хэрэгсэл гэж тус тусад нь салган мэдүүлж нийт 175.9 сая төгрөгийн буюу их хэмжээний татвараас зайлсхийсэн зөрчил үүдсэнд урьдчилсан байдлаар тогтоогдсон.
Уг асуудалд Зөрчлийн хуулиар хэрэг бүртгэлийн хэрэг нээж, гаалийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны зүгээс шалган шийдвэрлэх ажиллагааг прокурорын байгууллагын хяналтан доор явуулж байна” гэсэн юм.
Харин “Эхлэл” брэнд өөрсдийн пэйж хуудаснаа “Бид нар төрөөс юу ч хүсээгүй. Ямар ч дэмжлэг аваагүй. Ямар ч тендерт оролцоогүй.Бид зүгээр л өөрсдийнхөө хүчээр хийж бүтээдэг. Бид нар Монголын технологийг хөгжүүлэхийн төлөө л явж байгаа” хэмээн нийтэлжээ.
Тус брэндийг үүсгэн байгуулагч Ч. Батзаяа өнгөрөгч 7 хоногт хил, гааль дээр их хэмжээний бараа гацсан, хохирч байгаа тул өлсгөлөн зарлахаа мэдэгдэж байсан. Харин өчигдөр тэрбээр “Хил гаалийн мэдлэг дутмагаас нийгэмд буруу ойлголт төрүүлсэн байна, уучлал хүсье” гэж мэдэгдээд байсан юм.
Тэд мэдэгдэлдээ “Үүссэн нөхцөл байдлын тухай Гаалийн мэдлэггүйгээс болж бид бүхэн гаалийн хууль тогтоомжийг үнэхээр ноцтой зөрчжээ. Цаашид маш сайн анхаарах болно оо. Гаалийн байгууллага хийх зүйлээ л хийснийг хэтэрхий дэвэргэсэн нь миний буруу юм.Гаалийн энгийн ажилтан албан тушаалтан бүгдээс нь уучлал гуйж байна. ГЕГ – с албан ёсоор уучлал гуйж байна. Та бүхэн маань ч цаашид хууль тогтоомжоо сайн сурталчилна биз дээ. Та бүхэн нөхцөл байдлыг зөвөөр ойлгоорой. Ёс ёмбогор Төр төмбөгөр. Ehlel Брэнд цааш цаашдаа улам их хичээж Монголыг илэрхийлэх технологийн брэнд байхаасаа ухарч няцахгүй ээ.
Hulan21 Plus төслөөс маш их юм сурлаа. Хонгконгуудаас маш их Ноу-Хау сурсан мэдсэн. Цаашид энэ мэдлэгээ Монголын технологид алт болгох болно оо. Жич: Энэ 7 хоногт асуудлаа шийднэ ээ. Хэрэглэгч нар маань энэ 7 хоног л хүлээгээрэй гэж чин сэтгэлээсээ гуйж байна. Тэвдэж явахад тэвнээр тусалж буй та бүхэндээ баярлалаа.
Зүгээр л будаа агшаагчаа угсарах хэрэгшдэээ