Монгол улс гэрийн тэжээвэр амьтадтай холбоотой асуудлыг зохицуулах хууль, албан ёсны санаачлагатай боллоо
Монгол улсын гэрийн тэжээвэр амьтадтай холбоотой аливаа харилцаа, асуудлыг хуулийн хүрээнд зохицуулах, нохой, муур тэжээдэг хүмүүсийн хариуцлагын тогтолцоог сайжруулах, эрх зүйн орчин бий болгох, гэрийн тэжээвэр амьтдын эрхийг хамгаалахад чиглэсэн хуультай болохыг олон нийтэд уриалах зорилготойгоор хэрэгжиж байгаа “Амьтад Амьдрах Эрхтэй” төслийн ажил томоохон алхмаар урагшилж байгааг дуулгахад таатай байна.
Төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа сайн дурын багийн зүгээс Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр-д дэмжлэг хүсэх хүсэлтээ албан ёсоор хүргүүлсэн бөгөөд хүсэлтийг хүлээн авч “Монгол улсын гэрийн тэжээвэр амьтны хуулийн” төсөл албан ёсны санаачлагчтай болж энэхүү төсөл Улсын Их Хуралд өргөн баригдах боломж нээгдэж байгаа юм.