Францаас 21 гал унтраах автомашин хүлээн авлаа

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2019.10.16-ны өдөр байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Десотел” компанитай 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан “Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин, техникийг нийлүүлэх” гэрээний дагуу 14,985,000 еврогийн өртөг бүхий 4 төрлийн 42 автомашин 2021 онд бүрэн нийлүүлэгдэх бөгөөд эхний ээлжийн 2 төрлийн 21 гал түймэр унтраах үндсэн албаны автомашиныг өнөөдөр  хүлээн авлаа.  

Тусгай зориулалтын автомашин нь манай орны цаг агаарын нөхцөлд тохируулан хийгдсэн бөгөөд -400С- +400С-д ажиллах боломжтой тусгай тоноглолтой аж. Тухайлбал, замын нөхцөлд тохирсон Michelin брэндийн дугуйгаар тоноглогдсон бөгөөд маневрлах чадвар сайтай, хүйтний нөхцөлд тохируулан хөөрөг, бүхээг, тасалгаа бүрт нэмэлт “Webasto” загварын халаагуур суурилуулсан, “мatisec” загварын иж бүрэн амьсгалын бие даасан төхөөрөмж, нөөц агаар хадгалах саваар тоноглогдсон.
Мөн гал унтраах бодисын сав нь зэвэрдэггүй хүчитгэсэн полистер материалаар хийгдсэн, шуурхай ажиллах боломжтой 80 м урт дамартай хоолой бүхий өндөр даралтын хошуу, “Holmatro” загварын олон үйлдэлт аврах ажиллагааны багаж, WARM загварын татагч төхөөрөмжтэйгөөрөө онцлогтой аж.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *