СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашинтайгаа гол гаталж байсан 5 иргэний 2 нь живж амиа алджээ

Төв аймгийн нутаг дэвсгэрт “Доргонт гэх газарт Туул голын усанд 5 хүн автомашинтай живсэн” гэх мэдээллийг цагдаагийн байгууллага 10-р сарын 05-ны 20 цаг 56 минутад авсан.

Prado маркын тээврийн хэрэгслээр 5 иргэн гол гатлах үйлдэл хийж байгаад автомашинтайгаа усанд живж, 3 иргэн голын уснаас гарч, Б /эр.49н/, О /эр.53н/ нар тус голын усанд урссан гэх мэдээлэл урьдчилсан байдлаар авсан, эрэн хайх ажиллагааны явцад иргэн Б-ийн /эр.49н/ цогцсийг олсон.

Үргэлжлүүлэн О /эр.53н/-г эрэн хайх ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран явуулж байна. Иймд иргэд та бүхэн өөрсдийн болон хамт яваа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, гол, ус гатлахдаа зориулалтын гүүр, гармыг сонгож зорчих, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *