Э.Одбаяр цагдан хорих 461-р анги руу дайрч орсон тул 30 хоног баривчилжээ

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан яллагдагч Э.Одбаярт цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцжээ.

Прокуророос яллагдагч Э.Одбаярт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал гаргасныг хянахад прокурорын санал үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн байна.

Тодруулбал түүнийг өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэжээ. Э.Одбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “…дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй …байх талаар үүрэг хүлээж…” 2021 оны наймдугаар сарын 18-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа дахин хэрэгт холбогдсон болох нь тогтоогдсон буюу урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэж үзжээ.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *