Ц.Нямдорж: Сайд нарт хариуцлага тооцох асуудал яригдаагүй

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцууллаа.  ТэрээрЗГ-ын хуралдаанаар нийслэлийн түлшний хангамжтай холбоотой асуудал хэлэлцсэн. Ковидын нөхцөл байдал, бензиний гэх мэт  асуудал үүссэн. Энэ нь өөрөө улстөрийн хурцадмал үед бий болж байгаа учир үүнийг дагасан таагүй үйлдлүүд гарч байгаа шинжтэй.

Ковидын нөхцөл зөвхөн Монголд биш, дэлхий нийтэд амаргүй байна. Жаахан намдаж байгаад намрын ханиадтай  зэрэгцээд өвчлөл, нас баралт ихсэх хандлагатай боллоо. ЗГ, УОК, ЭМЯ холбогдох албаныхан чадан ядан ажиллаж байна.

Ковидын дараах эдийн засгийн байдал гэж том асуудал гарч байна. Үүнээс гадна Орос, Хятад, Америк зэрэг их гүрнүүдийн ил далд тэмцлийн нөлөөгөөр үнэ өсөж байна. АНУ-аас 2000 ам.доллараар ирдэг байсан ачаа 10 мянган долларт хүрсэн. Хятадад дотоодын тээвэрлэлт 2-3 дахин өссөн. Сүүлийн өдрүүдэд Европт 600 доллар байсан 1000 шоо метр газын үнэ 15-хан хоногт 1280 ам.доллар болж, хоёр дахин өслөө. Ерөнхий том зургаар нь харахад ковидын нөлөөллөөс болж гадаад ертөнцөд эдийн засгийн хүндрэлийн хаялгыг Монгол Улс дайрч гарч болж байгааг ний нуугүй хэлье гэж бодлоо.

2021 оны 4-р сараас хойш хойд хөрш гадагшаа бензин гаргахгүй гэсэн мэдэгдэл хийсэн.  Наймдугаар сараас асуудал үүссэн. Зохицуулалт хийсэн. Зохицуулалт үргэлжилж байна. Шатахуунтай холбоотой хүндрэлээс ойрын өдрүүдэд гарна. Гадаад зах зээлд шатахууны үнэ өсөж байгаа. Энэ бол геополитикийн маш түвэгтэй нөхцөл үүсээд байна. 

Засгийн газрын сайд нарт хариуцлага ярьдаг хүн нь Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайд. Одоогоор сайд нарт хариуцлага тооцох асуудал  яригдаагүй. Урд хөршөөс авах бензиний хэмжээг нэмэгдүүлнэ. 1990 оноос хойш би улс төрд байж байна. Би 1990 оноос хойш улстөрд явж байна.  Ийм олон хүндрэл хавсарсан үе тохиолдож байгаагүй. Хүн төрөлхтөн үзээгүй нөхцөл байдал ковидоос болж үүслээ” гэсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *