|

Б.Шинэбаатар: Баривчилсан 4 иргэнээс мэдүүлэг аваад ГЭРТ НЬ БУЦААСАН

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Шинэбаатараас жагсаал цуглаанд  оролцсон иргэдийг баривчилсан асуудлаар тодрууллаа.

-Өнөөдөр Хууль зүй, Дотоод хэргийн яамны гадна байсан хүмүүсийг цагдаа нар хүч хэрэглэн авч яван саатуулсан гэх талаар мэдээлэл өгнө үү?

-Хууль зүй, Дотоод хэргийн яамны Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтнаас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 08 цаг 38 минутад цагдаагийн байгууллагын тусгай дугаарын утсанд “гадна суулт хийж байгаа хүмүүс албан үүргээ гүйцэтгэж байх явцад эрх чөлөөнд минь  халдлаа” гэх  гомдол мэдээлэл  ирүүлсний дагуу тус цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагч нар нэр холбогдсон 4 иргэнийг авчирсан.

Алба хаагчийн гаргасан гомдлоор хянан шийдвэрлэхэд иргэдийг авчирч тусгайлсан прокурорын зөвшөөрөлтэй өрөөнд мэдүүлэг байцаалт авах хуулийн заалттай учраас нэр бүхий О, Ц, Г, Х нарын   4 хүнийг авчирсан. Энэ хүмүүсээс холбогдох тайлбар мэдүүлгийг авсан: Мэдүүлэг өгөх явцдаа дээрх 4 иргэн өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээр хангагдах хүсэлт тавиад өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх хүсэлт тавьсаны дагуу энэ эрхийг хангаж дээрх иргэдийг явуулсан байгаа. Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагаас ямар нэгэн иргэнийг хууль бусаар баривчилсан саатуулсан зүйл байхгүй.

мар үндэслэлээр цагдаагийн байгууллагад авч ирж саатуулсан бэ?

-Хууль зүй, дотоод хэргийн яам нь төрийн тусгай хамгаалалтын обьектод хамаардаг. Тухайн обьектыг төрийн тусгай алба хаагч аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэн ажилладаг. Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч дээрх иргэдэд шаардлага тавихад эсэргүүцэж биед нь халдсан гэх үндэслэлээр холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

-Саатуулах явцдаа биед нь гэмтэл учирсан учраас эрүүл мэндийн үйлчилгээ авъя гэсэн хүсэлт гаргасан байсан, түүнийг нь хангаагүй юм биш үү?

-Биед халдсан гэх гомдол гаргасан иргэн А болон хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад хүргэгдсэн иргэн О, Ц, Г, Х нараас  цагдаагийн алба хаагчид бие эрх чөлөөнд халдсан, хүч хэрэглэсэн талаар гомдол гаргасны дагуу шинжээч томилон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн.

-Одоо тэр 4 иргэн хаана байгаа вэ?

-Дээрх 4 иргэдийг цагдаагийн хэлтэст 09.00 цагийн орчимд авчирч холбогдох ажиллагааг хийж, 11:00 цагийн орчимд явуулсан. Харин 13.00 цагийн орчимд мөн жагсаал цуглааны үед оролцож байсан иргэн согтуугаар танхайрлаа гэсэн мэдээлэл ирсэн, түүний дагуу цагдаагийн алба хаагчид 1 иргэнийг авч ирсэн.

Ингээд согтуурлын зэргийг шалгахад 0.91%-н согтолттой байсан учраас тухайн иргэнийг бид нар эрүүлжүүлэх, саатуулах байранд саатуулсан. Тухайн иргэнийг заавал хонуулахгүйгээр хэрвээ архи нь гарах юм бол авч ирээд зөрчлийг шийдэх боломжтой. Өөрөөр бид нар иргэдийг саатуулсан, эрхэнд нь халдсан асуудал байхгүй.

Иргэддээ хандаж хэлэхэд  хуульд заасан үндэслэл журмынхаа дагуу аливаа жагсаал цуглаан, суулт, үзэл бодлоо илэрхийлж байгаа тохиолдолд цагдаагийн байгууллага хүндэтгэлтэй хандаж ирсэн цаашид ч хүндэтгэлтэй хандах болно.

ВИДЕО ҮЗЭХ:

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *