Н.Алтанбаатар : Цагдаагийн албан хаагчдын эсрэг иргэдийг турхирч байна
“Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах хороо”-ны тэргүүн Н. Алтанбаатар нийгэмд үүсэж буй төрийн албан хаагчдын талаарх сөрөг ойлголтыг нийгэмд турхирч байгаа талаар өнөөдөр мэдэгдэл хийв.
Иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд цагдаагийн байгууллага, цагдаагийн албан хаагч ямар нэг саад учруулаагүй. Жагсаал цуглаан зохион байгуулах тусгай дүрэм журам байдаг. Хэрэв дүрэм журмын дагуу зохион байгуулахгүй бол цагдаагийн албан хаагч шаардлага тавина.
Цагдаагийн албан хаагч хуульд заасан үндэс шаардлагынхаа хүрээнд ажлаа хийсэн.
Би иргэн Д.Монголхүүг чөлөөлсөн шүүхийн шийдвэрийг эсэргүүцээгүй, энэ талаар яриагүй. Шүүхийн шийдвэрт гомдоогүй. Бид нэг талыг бариагүй, цагдаа алдаа гаргасан бол шүүмжилнэ. Манай холбооны үндсэн зорилго нь иргэдийн эрх ашгийг хамгаалах, цагдаа нар хэн нэгний нөлөөнд автахгүйгээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм.
Хууль зөрчсөн болон иргэдтэй зүй зохисгүй харьцсан албан хаагчдыг харьяалагдах газар нь шалгуулдаг. Бид 34 албан тушаалтныг Хууль зүй, дотоод хэргийн сайд болон цагдаагийн удирдлагуудад мэдээлж, шалгуулсан байдаг.