ҮХЦ-ийн шинэ гишүүн Д.Гангабаатартай танилц
Монгол Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэв. Нэр дэвшигч Д.Гангабаатарыг хуралдаанд оролцсон гишүүдийн 79 хувь нь дэмжсэнээр тэрээр ҮХЦ-ийн гишүүнээр өнөөдөр /2021.10.07/ томилогдлоо.
Д.Гангабаатар нь МУИС-ийн Гадаад хэлний дээд сургуулийг орчуулагч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэж, Япон улсын Нагоягийн Их сургуулийн Хуулийн сургуульд хууль зүйн магистр, хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан байна.
Ажлын туршлагын тухайд :
МУИС-ийн Хууль зүйн сургуульд захирлын туслах, багш, дэд профессор, эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор. Нидерланд улсын Утрехтийн их сургуулийн хуулийн сургуульд зочин судлаач, Их Британи улсын Queen’s University of Belfast зочин судлаач, АНУ-ын Жон Маршаллын хуулийн сургуульд зочин судлаачаар ажилласан. Мөн Япон улсын Нагоягийн их сургуульд профессор зэрэг алба хашиж байжээ.
Төрсөн нутаг, гарал үүслийг нь сануулбал :
Сүхбаатар аймгийн Наран сумын уугуул бөгөөд нэрт найрагч, эх оронч, төр, нийгмийн зүтгэлтэн асан О.Дашбалбарын ганц хүү билээ. Мэргэшсэн боловсон хүчин нэр цэвэр, залуу хүн цэцийн гишүүнээр томилогдсонд олон нийт төдийгүй улс төрийн хүрээлллийнхэн ч талархалтай хүлээж авч байна.
“Алганд багтсан эх орон” болох Үндсэн хуулиа тууштай сахин хамгаалж явахыг Д. Гангабаатар гишүүндээ хүсье.