Энэ сарын 9-11-нд согтууруулах ундаа худалдах болон соёл, урлаг, үзвэр, спортын арга хэмжээг хориглолоо
УИХ-ын 18 болон 28 дугаар тойрогт нөхөн сонгууль болох гэж байна. Сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 10-ны Ням гарагт явагдана.
Нөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хорооны сонгогчид оролцож, саналаа өгнө.
Сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2021 оны аравдугаар сарын 9-11-ний өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох, соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийн тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөрт шилжүүлэх тухай Хотын даргын захирамж гарчээ.