ВЬЕТНАМ ЗАСВАР-ын газруудаас татвар авдаг болно
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн ажилтан, алба хаагчид дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Вьетнам засварын газруудаар орж дараах шаардлага тавьжээ.
1. Вьетнам засварын газрууд дүүрэгт татвар төлдөггүй учир татвар төлдөг болгох
2. Үйл ажиллагаа явуулж буй газрын дотор болон гадна талын тохижилтод анхаарч шаардлагатай тохижуулалтыг хийж, иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх
3. Гарч буй хог хаягдлыг яаралтай шийдэж ажиллах
Дээрх хүсэлтүүдийг хангаж, байнгын хяналт шалгалт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Л.Бадамхандад үүрэг болголоо.
Баянзүрх дүүргийн хэмжээнд бүртгэлтэй 25 гаруй Вьетнам засвар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дээрх хүсэлтүүдийг мөрдөж ажиллана уу гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ