“Vogue British” сэтгүүлийн нүүрийг чимсэн Адель модель шиг биетэй болохыг хүсч байгаагүй
Дуучин Адель өмнө нь “Би хэзээ ч турахгүй, би энэ биедээ хайртай” хэмээн бахархалтайгаар тунхаглаж байсныг бид бүгд санаж байгаа билээ.
Тэрээр 2012 онд “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би хэзээ ч сэтгүүлийн нүүрэн дээрх моделиуд шиг биетэй болохыг хүсэж байгаагүй. Би энэ гадаад төрх, биеэрээ бусдад хайрлагдаж байгаагаараа бахархдаг. Би хоолны дэглэм барьж, байнга дасгал хөдөлгөөн хийж амьдрахыг хүсэхгүй байна” хэмээн хэлж байсан удаатай.
Харин одоо түүний үзэл бодол өөрчлөгдөж, хувийн амьдрал болон гадаад төрхөндөө огцом өөрчлөлт хийснийг уншигч та бүхэн харсан биз ээ. Энэ их өөрчлөлт, шинэчлэлтийг хүү Анжелогоо төрүүлсний дараа хүүгийнхээ төлөө хоолны дэглэм барьж, эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэхээр зорьсон гэдэг.
Дуучин Аделийн хүүгийнхээ төлөө хийсэн эрүүл амьдралын хэв маягийн үр дүн нь өнөөдөр түүнийг дэлхийн алдартай загварын сэтгүүлүүдийн нэг “Vogue British” сэтгүүлийн арван нэгдүгээр сарын нүүр хуудсанд дүрээ мөнхлөх боломжийг олгожээ.
Гэрэл зурагчин :Стивен мейзел
Орчуулсан: Ч.ХАЛИУН