Д.Ганбат: АТҮТ-ийн дарга аа, чи өөрийнхөө чаддаг, мэддэг юмаа л ярь

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.10.08/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээврийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.

УИХ-ын гишүүн Д.Ганбат уг асуулгыг хийх хүсэлтийг өнгөрөгч 4-р сард тавьжээ. Улс орны эдийн засагтай холбоотой чухал асуудлыг удтал хүлээлгэсний эцэст хэлэлцэхдээ УИХ-ын гишүүд асуулт асууж, Зам тээврийн хөгжлийн сайд хариулт болоод дуусч байгаа нь хангалтгүй гэж үзэж буйгаа асуулга тавьсан УИХ-ын гишүүн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат илэрхийллээ. Тиймээс ажил сайжруулахын тулд нүүрсний экспорттой  холбоотой асуудлаар УИХ дээр сонсгол явуулах санал гаргасан юм.

Асуулгын үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Уг нь би энэ асуулгыг Ерөнхий сайдад хаягласан юм. Ер нь эдийн засгийг сайжруулах гаргалгаа нүүрсэн дээр л байгаа юм. Засгийн газрын хандаж байгаа хандлага л ийм байна. Хүмүүс дүгнэх байх. Маш олон гишүүд асуулаа. Л.Халтар сайдын хэр хэмжээнд таарсан юмыг л асууна.

С зөвшөөрөл гэсэн зүйл хэзээнээс эхэлсэн юм бэ. Энэ чуулганы танхимд хэдэн жил ажиллаж байгаа  хэн гэж нөхдүүд байна вэ. Нэлээн бүдүүн дуутай, пээдгэр байх чинь. Нүүрс тээврийн жолооч нарыг  яаж зовоож байна,  С зөвшөөрөл авлигыг  өдөөсөн. Цаана нь улс орны эдийн засаг дампуурч байна. Энэ зөвшөөрлөө больчихож болдоггүй юм уу? Төмөр зам чинь ашиглалтад орох юм уу?

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Төмөр зам ашиглалтад орно оо. Монголчууд үүн дээр итгэлтэй байцгаая. Энэ оны сүүл гэхэд утсан харилцаагаар галт тэрэгний хөдөлгөөн нээх, сунжирлаа гэхэд 2022 оны нэгдүгээр улиралд багтаах өөдрөг төсөөлөлтэй байна. Хил холболтын цэг хийгдээгүй л бол тээвэр зогсчих юм биш.

АТҮТ ТӨҮГ-ын дарга Б.Гүрсоронзон “С зөвшөөрөл  2011 оны хоёр улсын Засгийн газар хоорондын протоколын хүрээнд бий болсон. Ганцхан С биш, D, F зэрэг 10-аад бичиг байгаа. Ер нь бичиггүй болгох асуудлыг хөндөөгүй биш хөндөж байсан. Төрийн байгууллагууд нэг машин нүүрс ч  болтугай гаргахаар хичээж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Би хэдэн жил ажилласныг нь асуугаад байна. Өөрийнхөө түвшнээс хэтрүүлж яриад байх юм. Чи өөрийнхөө чаддаг, мэддэг юмаа л ярь. Таны хэмжээний хүн Монголын нүүрсний тээвэрлэлтийн бодлогыг шийдээд байдаг юм уу. Ийм хүн Засгийн газрын бодлоо яриад байгаа юмуу”.

АТҮТ ТӨҮГ-ын дарга Б.Гүрсоронзон “Авто тээврийн салбарт долоо дахь жилдээ, мэргэжилтнээ эхлээд ажиллаж байна” гэлээ.

Гишүүд асуулт асууж хариулт авч дууссанаар  өнөөдрийн УИХ-ын  чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

 

 

 

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *