Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс
Монгол Улс хүн амаа ковид19 өвчний халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах ажлыг өнөөдрөөс /2021.02.23/ эхлүүлсэн. Эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнууд, эрсдэлтэй бүлэгт хамаарах иргэдээ дархлаажуулахаар төлөвлөөд байгаа.
Вакцинжуулалт эхэлсэнтэй холбоотойгоор иргэд вакцин тариулахаас өмнө юуг анхаарах тухай зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас гаргажээ.
Вакцин хийлгэхийн өмнө юуг анхаарах вэ?
- Ковид-19-ийн вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх
- Дулаан хувцаслах
- Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх
- Вакцинжуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх
- Эмчийн үзлэгт орох
- Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтанд байх
- Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)