|

М. Энхболд : Жаран тэрбумын хэрэгтэн гэх асуудал ор үндэслэлгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн өдрүүд орон даяар үргэлжилж байна. Өнөөдөр улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагууд тус хөдөлгөөнд нэгдэж “Баянгол Агро парк”-д мод тарив.

Уг үйл ажиллагаанд МАН-ын дарга, УИХ-ын дарга асан М.Энхболд оролцон :

“Би Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байх үедээ /2004 онд/ мод тарьж, хоёр жилийн турш арчилж ургуулж чадвал Нийслэлийн төсвөөс урамшуулж хөрөнгө мөнгө гаргаж өгөх журам тогтоож, ажиллаж байсан.

Жаран тэрбумын хэрэгтэн гэх асуудал бол ор үндэслэлгүй зүйл.

Тухайн үед би байгаагүй. Энэ бол улс төрийн зорилготой зүйл болсон. Би одоо улс төрийн намын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Дараагийн сонгуульд дэвших эсэхийг хувь хүн яриад байх асуудал биш. Улс төрийн нам өөрөө шийддэг” хэмээн тайлбар хийв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *