Э.Батшугарын ялалтыг нэмэлт санал хураалтын ДҮН шийднэ
Монгол Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль өчигдөр болж дууслаа.
УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нийт 18,796 сонгогч бүртгэгдсэнээс 37.04 хувь нь нөхөн сонгуульд саналаа өгчээ. Харин 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт бүртгэлтэй 45,151 сонгогчийн 39.61 хувь нь санал хураалтад оролцсон байна.
Нийт дүнгээр Хэнтий аймагт дахин санал хураалт явуулах шаардлагагүй буюу ирц 50 % босго давжээ. Харин 28-р тойрог Сонгинохайрхан дүүрэгт ганц хэсгийн хороо л ирцийнх босго давсан тул бусад хэсгийн хороодод дахин санал хураалт явуулах нь тодорхой болов.
Тэгэхээр Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр явагдсан нөхөн сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт санал хураалт явуулах эсэх асуудлыг аравдугаар сарын 11-ний өдөр Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар шийдвэрлэнэ.
148 хэсгийн хорооноос Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн дүн мэдээгээр нэр дэвшигчид дараах санал авчээ.
18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт:
- Ц.Идэрбат /МАН/ – 12,923
- Б.Гарамгайбаатар /АН/ – 3,544
- М.Чингисхаан /Бие даан нэр дэвшигч/ – 545
- А.Бархүү /ИЗНН/ – 258
- Д.Баатаржав /ШИНЭН/ – 174
- Д.Чулуунбат /АТОЗН/ – 149
28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт:
- Э.Батшугар /МАН/ – 23,998
- Б.Найдалаа /ЗХЭЭ/ – 5,180
- Э.Бат-Үүл /АН/ – 4,925
- А.Отгонбаатар /ҮБЗН/ – 3,188
- Ш.Гантулга /ИЗНН/ – 3,000
- Х.Бат-Ялалт /Бие даан нэр дэвшигч/ – 1,823
- Ц.Гантулга /ШИНЭН/ – 1,415
- Л.Цог /ДМН/ – 199
- Ш.Төмөрсүх /ЭЧХН/ – 108
- А.Батдорж /АТОЗН/ – 79
Ingej bolhir songuul hiij be MAH iig Taraj ene turuu zasagiing ogtsaruulakh n zuv shidbur bn. Eljigen chihend alt hiibech Sajina, argal hiibech Sajina gesen ug baidag yum. Ujeed baihad MAH in oilgarkhuud huuchiin gem nuulen hayalgui basal nugoo bulhai luibar, hulgai deremiin ajillagan uurguljluulj bn.