ҮЙЛ ЯВДАЛ: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг эсэргүүцэж шаардлага хүргүүлнэ
2021.10.11 өдөр болох үйл явдлаас
08.00 цагт Төрийн ордны баруун хаалганы дэргэд “Босоо хөх Монгол” хөдөлгөөнөөс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг эсэргүүцэж УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлнэ. Утас: 96660570
12.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд хуульч Р.Булгамаа, “Эх үрсийн дуу хоолой” ТББ, “Нарны охид” төсөл, ТХ продакшн, “Хүүхэд эрдэнэ” сангаас Охидын эрхийг хамгаалах өдөрт зориулан “Охидоо хамгаалья” сэдвээр хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99049247, 99088383
Төрийн ордонд
УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.
08.30 цагт Нийт шүүгчийн анхдугаар чуулган болно.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11.00 цагт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт заал, эмнэлгийн барилгын ажил гүйцэтгэж байгаа барилгын компаниудын нэгдлээс тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар мэдээлнэ.
11.30 цагт Засгийн газраас Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, нэгдэн орсон олон улсын гэрээг зөрчсөн хуулийн төсөл боловсруулан, хэлэлцэж байгаа талаар иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл мэдээлэл хийнэ.
12.00 цагт Улс хоорондын ачаа тээврийн жолооч нар Замын-Үүд сумд үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлнэ.