У.Хүрэлсүхийг “орлох” 75 дахь гишүүн Ц.Идэрбат гэж хэн бэ?
УИХ-ын нөхөн сонгууль өчигдөр болж өндөрлөлөө. Нөхөн сонгуулийн 18-р тойрог Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшсэн Засаг дарга Ц.Идэрбат хамгийн олон санал аваад байна.
Тэрээр Хэнтий аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдож, дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийн оронд нэр дэвшсэн.
Ингээд УИХ-ын 75 дахь гишүүн болж, парламентын танхимд суух нь тодорхой болсон Ц.Идэрбатын намтар, түүхээс танилцуулж байна.
Төгссөн сургууль
1989–1998 онд Хэнтий аймгийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол,
1999-2003 онд Гадаад хэлний дээд сургуулийг Англи хэлний багш мэргэжлээр төгсөж, дээд боловсрол, бакалаврын зэрэг,
2006-2007 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академид суралцаж, төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн.
Ажилласан байдал
2003–2008 онд аймгийн МАН-ын хорооны улс төрийн ажилтан,
2008–2012 онд Хэрлэн сумын Засаг даргын орлогч,
2012-2016 онд аймгийн МАН-ын хорооны дэд дарга,
2016-2020 Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч,
2008 оноос хойш Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгч, тэргүүлэгч
2020 Хэнтий аймгийн Засаг дарга
Сонгуульт ажил
МАН-ын бага хурлын гишүүн,
Аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч,
Хэрлэн сумын МАН-ын хорооны даргын сонгуульт ажилтай
Шагнал
Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль,
Хэнтий аймгийн “Хүндэт тэмдэг”,
Чингис хотын “Хүндэт тэмдэг”,
МАН-ын “Тусгаар тогтнолын одон”
Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагалаа “Би эгэл амьдралаас гаралтай, дундаж сэхээтэн айлын хүүхэд. Амьдралын алдаа оноо, байх байхгүйн зовлон жаргалыг бусдын адил туулаад л явж байна. Аймгийн дарга болсноор өнгөрснөө мартаад илүү дутуу хангамж, ямба нэхээд байх хүмүүжил надад байхгүй. Ард иргэдийнхээ итгэлийг алдахгүйн тулд ажлаа сайн хийж, тулгамдсан асуудлуудыг шийдэж, аймаг орон нутгаа хөгжүүлэхийн төлөө хичээж зүтгэж ажиллахыг хүсдэг. Ард иргэдийн маань өгсөн итгэл ажиллах ёстой шүү, шийдэх ёстой шүү гэсэн урам зоригийг надад өгдөг. Миний амьдрал, миний алдаа оноо бүгд иргэдийн өмнө нээлттэй байна.
Би аймагтаа төрж өссөн, ажиллаж амьдарч явна. Алдаа дутагдлаа нуугаад, эсвэл огт алдаж байгаагүй хүн шиг яриад байвал утгагүй. Би амьдралдаа “крандуулна” гэдэг шиг хэн нэгнээр татуулж явсангүй. Сургуулиа төгсөж ирээд Хэнтий аймгийн Монгол ардын намын хороонд улс төрийн ажилтан хийж байлаа. Нам ялж, ялагдахын зовлон жаргалыг анхан шатнаас нь харж, шалтгааныг нь хайж, дүгнэлт хийж ирсэн.
Энэ хугацаанд 2008, 2012, 2016, 2020 онд дөрвөн удаа аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдлоо. Ард түмний итгэл гэдэг туйлын чухал. Энэ итгэл нэг унтарваас ахиж асахгүй гэдгийг төрийн албан хаагчийн зүгээс болоод улс төрийн ажилтны зүгээс харж байсан. Төрийн ажлыг явуулахын тулд ард иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавина. Төрийн ажил сайн явах ёстой, зарчимтай байх ёстой” хэмээн ярьж, өөрийгөө тодорхойлжээ.
Нэг ч жил ажил хийж үзээгүй Намчин юм биздээ
Маш олон хүнийг зангидаж ажилладаг хүн. Хар бор ажилд ч сайн маш их тусч хүн дээ.
Ном үзсэнээс нам дагасан дээр юм байна доо.!
Ajild ni amjilt husey