Х.Булгантуяа “Эх орныхоо төлөө энүүхнийг хийх хэрэгтэй ш дээ” хэмээн гишүүдийг ятгажээ

Ичиж амьдар!
Х.Булгантуяа, Х.Ганхуяг,  Д.Өнөрболор, П.Анужин нар бусдын нутгийн гудамжинд Монголоо гэж яваа энэ охиноос ичиж амьдар.
Эх орныхоо эрх барих дээд байгууллагын хойморт тухалчихаад, ард түмнийхээ итгэлийг авч сонгогдчихоод дэндүү муухай алдаа гаргалаа. Өнөрболор гишүүний мэдэгдэж байгаагаар энэ бол Х.Ганхуяг, Х.Булгантуяа нарын санаатай үйлдэл, санаатай хулгай юм байна.
Ялангуяа Х.Булгантуяа хуулийг хэлэлцэх эсэхээр санал хураахын өмнө “Эх орныхоо төлөө энүүхнийг хийх хэрэгтэй шдээ” хэмээн ордны хонгилд олон хүний толгой эргүүлж зогссоныг сонссон хүмүүс ч байна.
Эх орон гэдэг үгийг, үзлийг эсрэгээр нь ингэж ашиглах эрх тэр хүнд байхгүй. Энүүхэнд хууртаад дэмжээд зогсож байдаг уншдаггүй, ойлгоц удаантай, тархи оюун нь атаршсан гишүүн бас олон байна, бяраа таньж өөрийгөө боловсруулах шаардлагатай байна.
Хуулийн ганцхан хуудуутай заалтаар эх орноо бусдын халаасанд хийх бодлого барьсан, үгүйг нь шалгуулмаар байна. Хуулийн яг тэр 50 мянган доллартай холбоотой хэсгийг маш ойлгомжгүй, яаж ч мушгиж болохоор найруулгатайгаар шургуулсан байна билээ.
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулж ирсэн энэ өөрчлөлт Үндсэн хуулийн 6.2-той зуузай хоршин үйлчилбэл юу болох вэ? Бид чинь нүд сохор байсныхаа уршгаар, Жэнкогийн оруулж ирсэн саналаар төрийн ч биш, түмний ч биш, нийтийн газар дээр сууж байгаа улс шүү дээ. Одоо цагт ганц сум гарздахгүй, ганц танк хөдөлгөхгүйгээр аль нэгэн улс орныг бүрэн эзлэх боломжтой болсон. Энэ бол хуулийн хулгай, эдийн засгийн булаан эзлэлт юм.
Энэ технологи хэрэгжээд хориод жил өнгөрлөө, харсаар байтал бидний нүдэн дээр хэд хэдэн улс орон дэлхий дээр огтхон ч байгаагүй мэт оргүй арчууллаа. Ялангуяа хөрш чинь “2040 он гэхэд гадаад Монгол дотоод Монгол болно” гэж хэтийн зорилгоо ил, далд тодорхойлчихоод байхад энэ мэтийн хуулийн хулгайчтай хариуцлага тооцдог байя.
Х.Ганхуяг, Х.Булгантуяа нарын санаачлагч дөрвөн гишүүн энэ асуудлаараа ТЕГ-т тайлбар мэдүүлэг өгөх ёстой. Эрүүгийн хуулийн 19.4.2 болон 19.12.2 дугаар зүйл заалтуудыг уншаад үзээрэй, энэ тухай тодорхой заасан байгаа. Албан тушаалаа ашиглан гадныханд үйлчилсэн, ашиг хонжоо олсон гэх заалтууд ч бий. Эх орноосоо урвасан гэдэг ял байдаг, хамгийн сүүлд гурван хүн 13 жилийн ял авч байсан нь жилийн өмнөх явдал шүү.
Өрөөлийн нутгийн гудамжинд эх орноо л гэж яваа монгол зүрх болгоноос өөрийн нутгийн хойморт өргөс болоод сууж байгаа нөгөө дэмжиж саналаа өгсөн 28 гишүүн ичиж амьдар.
НИЙТЛЭЛЧ Р.ЭМҮЖИН 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments