Facebook, Instagram зэрэг платформын хэрэглээг МУ-с хязгаарлахгүй
Цагдаагийн Ерөнхий газар болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Facebook, Instagram зэрэг платформыг Монгол Улсаас хандах хандалтыг хаалгах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргасан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тараад буй.
Уг мэдээллийг тус хорооноос үгүйсгэж, ор үндэслэлгүй болохыг мэдэгдлээ. Харилцаа холбооны зохицуулах хорооны мэдэгдэлд дурдсанаар эрх бүхий байгууллагуудаас Facebook, Instagram зэрэг платформыг хязгаарлах шийдвэр, дүгнэлт ирүүлээгүй болохыг онцолжээ.