Д.Гантулга : Э.Батшугарт саналаа өгөхгүй бол халамжийн үйлчилгээг зогсооно гэж заналхийлсэн байна
Өнгөрсөн долоо хоногт болсон СХД-н нөхөн сонгуулийн талаар өнөөдөр /2021.10.11/ Зөв хүн электорат намаас сонгуулийн үр дүнгийн талаар мэдэгдэл хийлээ. Энэхүү мэдэгдэлд тус намаас нэр дэвшигч Б. Найдалаа-н ерөнхий менежерээр ажилласан Д. Гантулга үг хэлэв.
Д.Гантулга : Энэхүү хугацаанд нам, эвслийн удирдлага дор сонгуульд багаа манлайлж ажилласны хувьд гурван зүйлийг товч тодорхой мэдээлэлж байна. Үүнд :
Нэгт : СХД-т сонгууль болсонгүй. Нийт 113,993 иргэн сонгуульд оролцохоос 45,151 хүн буюу 39.6 хувь нь саналаа өглөө. МАН-н машин өчигдөр өдөр зуу, зуу хүн авчраад сонгуулийн байрны гадна түрүүлж бүртгээд саналыг нь тэмдэглэж авч байсан. Үүнийг Ардчилсан сонгууль гэж хэлэхгүй.
Хоёрт : СХД-н Монгол төрийн бүтэц бүхэлдээ нэг намын төлөө ажиллаа. Хорооноос иргэд рүү Э.Батшугарыг дэмжихгүй бол өгдөг халамжийг зогсооно гэж заналхийлсэн байна. 1990 оноос өмнөх үеийн дүр эсгэсэн коммунист төрийн сонгууль шиг юм болж байна.
Гуравт : Залуучууд сонгуульд оролцохгүй бол өмнөх үе шиг нэг намын дарангуйлал тогтлоо. МУ-н ардчилсан тогтолцоотой байх эсэхийг залуучууд шийднэ. Миний, надад таалагдах хүн байхгүй гэдэг ч хуульд зааснаар сонгуулийн ирцийг бүртгүүлж, хэнийг ч сонгохгүй цагаан сонголт хийх эрхтэй. Тиймээс залуучууд та бүхэн энэ долоо хоногт болох нөхөн сонгуульд оролцоосой гэж уриалж байна. хэмээн нөхөн сонгуулийн талаарх тайлбар хийлээ.