Т.Доржханд: Бид АН-ын саналыг хуваагаагүй гэдгийг нөхөн сонгуулийн дүн харууллаа
ХҮН-ын дарга Т.Доржханд өчигдрийн УИХ-ын 28-р тойрог СХД-ий нөхөн сонгуулийн үр дүнгийн талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр “Сонгуулийн ирц хүрээгүй тул нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал үүсээд байна. Эрх баригчид машин машинаар нь иргэдээ зөөж, дүүрэг хорооны бүх албан хаагчид, төрийн өмчийн компаниудыг ажиллуулсан мэдээлэл манай нам эвсэлд ихээр ирж байна. Гэсэн ч ирцэндээ хүрсэнгүй. Ийм байдлаар цаашаа явбал Ардчилсан сонгууль болох боломж алга.
Өчигдрийн сонгуулийн үр дүнгээс манай нас АН-ын саналыг хуваагаагүй гэдгийг харуулж байна. Хүн нам гарч ирснээр АН-н саналыг хуваалаа гэж сүүлийн хэдэн жил АН-ын нөхдүүд, дэмжигчид биднийг буруутгасаар ирлээ.
2021 оны МУ-н ерөнхийлөгчийн сонгуульд монголчууд нийт даяараа орсон. Энэ сонгуульд Хүн намаас нэр дэвшигч Д. Энхбат 20 гаруй хувийн санал авсан. Харин АН-с нэр дэвшигч 6 хувийг авсан. Тэгсэн ч гэсэн Хүн нас АН-ын саналыг хуваасан гэсээр байсан. Иргэд биднийг өчигдрийн сонгуульд хоёрт тавилаа. Үүгээрээ бид онгироод байгаа юм биш. Бид ардчиллаа хамгаалж, иргэдийн ахуй амьдралыг сайжруулахаар хичээж байна” гэлээ.
ВИДЕО ҮЗЭХ: