БШУЯ: Танхимаар хичээллүүлэх журам боловсруулсан ч батлагдаагүй байна

Танхимын сургалтыг ямар журмын дагуу эхлүүлэх болон орон нутаг, Улаанбаатарт боловсролын байгууллагуудын үйл ажиллагааа хэзээнээс эхлүүлэх вэ гэдэг асуудал эцэг эх, сурагчдын анхаарлыг татсан асуудал хэвээр байна.

Сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг орон нутагт З дугаар сарын 1-нээс, харин Улаанбаатарт эрсдэлийн үнэлгээнээс хамаарч, 3 дугаар сарын 10-наас, бусад шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 4 дүгээр сарын 1-нээс эхлүүлэх санал яригдаж байгаа аж.

Хичээллэх журмын тухайд  БШУЯ-ны эх сурвалж “Бид журмаа урьдчилсан байдлаар боловсруулаад УОК-т хүргүүлсэн. Эцэслэн батлагдаагүй  байна” гэж мэдээлэв. 

Боловсролын байгууллагуудын хувьд ногоон бүсийн буюу халдваргүй аймаг, сумдад 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс танхимаар шат дараатай хичээллүүлж эхэлнэ. Харин нийслэлийн хувьд эрсдэлтэй нөхцөлд хэвээр байгаа тул танхимын сургалтыг одоохондоо эхлүүлэх боломжгүйг УОК-оос мэдэгдээд байгаа юм.

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *